Иран улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийг  уран баяжуулах 2 дахь үйлдвэртээ оруулахад бэлэн байна гэж МАГАТЭ-д сугаа Ираны төлөөлөгч Али Акбар Салехи мэдэгдлээ. Ийм үйлдвэр байгаа тухай саяхан мэдээлсэн. Салехийн  хэлснээр  ираны төлөөлөгчид хэдийд шалгах асуудлаар тус агентлагтай тохиролцох ёстой. Иран ураныг баяжуулах шинэ үйлдвэрээ барьж байгаагаа тэдэнд мэдээлснийг МАГАТЭ өчигдөр батлав. Мөн бүрэн мэдээллийг олгож, шинжээчдийг шинэ үйлдвэртээ аль болох түргэн оруулахыг агентлаг Тегеранаас шаардав. Иран Женевэд 10-р сарын нэгэнд нээгдэх зууч зургаан улсын уулзалт гэхэд, цөмийн хөтөлбөрт нь итгэх итгэлийг сэргээх замаар тодорхой алхам хийх ёстой гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Питтсбургад саяхан мэдэгдсэн билээ.