Өмнөд Америкийн орнууд эхний 20 тэрбум долларын хөрөнгөтэй Өмнөдийн банк байгуулах тухай хэлэлцээр өчигдөр байгууллаа. Өмнөд Америкийн улс үндэстний холбоонд нэгдсэн Аргентин, Боливи, Бразили, Венесуэл, Прагвай, Уругвай, Эквадор улсуудын ерөнхийлөгчид венесуэлын Маргарита аралд болсон «Өмнөд Америк-Африк» дээд хэмжээний уулзалт дээр зохион байгуулах баримт бичигт гарын үсэг зурав. Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес санхүүгийн ийм байгууллагыг бий болгохыг санаачилжээ. Хоёр тивийн орнууд алт валютынхаа нөөцийн нэг хэсгийг америкийн буюу европын банкуудад байршуулалгүй тус банкад байршуулах боломжтой гэж Уго Чавес үзэж байна.