Германид өнөөдөр явагдаж буй парламентын сонгуулийн дүнгээр засгийн газрыг эмхлэн байгуулах бөгөөд чухам хэн Холбооны канцлер болох нь тодрох юм. Канцлер Ангела Меркель тэргүүтэй Христосын ардчилсан холбоо болон ГХ-ийн сайд Франк-Вальтер Штайнмайерын тэргүүлдэг социал демократ нам парламентын бараг 600 суудлын төлөө өрсөлдөөнд бусдаас тэргүүлж байна. Түүнчлэн чөлөөт арчилд болон «ногоонтны,  зүүтний намууд парламентад сонгогдох боломжтой байна. 2005 оны 9-р сард  болсон парламентын сонгуулийн дүнгээр ХБНГУ-ын сайд нарын танхимыг тэргүүлэгч анхны эмэгтэй Ангела Меркель канцлерын албан тушаалаа хадгална гэдэгт, орон нутгийн олонхи ажиглагчид итгэж байна. Тэрээр ялалт байгуулвал чөлөөт ардчилалтай нэгдэх бодолтой байна.