Тувагийн «Аржаан» чуулга, дуучин Бадма Ханд Аюшева «Амар мэнд» чуулагтай, Дашима Согтоева «Урагшаа» чуулгуудтай хамтран, дуучин Алдар Дашиев, Сэсэгмаа Дондокова, Согтын Даба, Баттувшин нар болон «Сүх хуур» чуулга, монголын «Домог» фолк-бенд наадамд оролцоно. Дорно дахиныг судлаач, хэлний шинжлэлч, продюсер, сэтгүүлч, дижей, радиогийн хөтлөгч Назим Надиров наадмыг хөтлөх юм. Тэрээр угсаатны наадмыг Москвад сонирхуулан дэлгэрүүлсэн. Назим Надиров бол Орос Улс дахь угсаатны хөгжмийн гол мэргэжилтэн боллоо. Тэрээр 270 гаруй угсаатны хөгжмийн концерт, наадмыг сүүлийн 10 жилд зохион байгуулжээ. Назим Надиров Буриадын түүхэнд анх удаа болсон «Цагаан сарын одод» угсаатны хөгжмийн наадмын шүүгчдийг 2008 онд тэргүүлэв. Евразийн гайхамшигт дуучин Урнаа Чахар-Тугчийн уран чадварыг тэрээр «Нүүдэлчдийн дуу хоолой» наадмын хүрээнд сонсогч олонд танилцуулна. Хятад гаралтай монгол эмэгтэй Урнаа Чахар-Тугчи нь   өнөөгийн азийн нэрд гарсан дуучны нэг юм. Эдүүгээ тэр угсаатны хөгжим буюу «улс түмний хөгжмийн» төлөөлөгчийн хувьд, Европт нэр алдартай болжээ. БН Буриад улсын соёлын яамнаас «Нүүдэлчдийн дуу хоолой» наадмыг зохион байгуулж байна.