Арга хэмжээ Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд болно. «Гацуурт» сангийн аж ахуй Канадын консулын газартай хамтран Монголын хөдөө аж ахуйн яамны дэмжлэгтэйгээр түүнийг зохион байгуулна. Хятад, Өмнөд Солонгос, Германи, Орос, Монголын үйлдвэрлэл эрхлэгчид хөдөө аж ахуйн үзвэрт оролцоно. Нийт 300 орчим зочныг хүлээн авах гэж байна. БН Буриад улсын хөдөө аж ахуйн яам, «Орос-Монголын хэлхээ холбооны бирж» хэмээх төсөлд нэгдэгсэдээс бүрдсэн хоёр төлөөлөгчид арга хэмжээнд оролцох юм. Төсөлд нэгдэгсдийг төлөөлөх 10 хүн, тухайлбал бус нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид очих юм. Буриадын засгийн газраас одоогоор төлөөлөгчдээ бүрдүүлж эхлээгүй байна. Буриадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг 10-р сар гэхэд батлана. «Атар газар» хөдөө аж ахуйн үзвэр 10-р сарын 30-аас 11-р сарын нэгнийг дуустал үргэлжилэнэ.