Халх голын тулалдааны үед Буриад хамгийн ойрын ар тал байсан. Тус бүгд найрамдах улсын 16 мянга гаруй оршин суугч дайчлагдаж, байлдааны ажиллагаанд оролцжээ. Одоо 1939 оны үйл явдалд оролцсон ердөө 20 ахмад дайчин амьд сэрүүн байна. Монгол Улстай хиллэдэг оросын Хяхт хотод Халх голд зөвлөлт-монголын цэргийн ялалтын 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Тухайлбал японы милитаристуудтай хийсэн тулаанд амь үрэгдсэн цэргийн дурсгалын хөшөөг сэргээн засварлаж нээлээ. Томоохон цогцолбор болж өргөжижээ. Цогцолборын төвд 4 метр өндөр зөвлөлт-монголын цэргийн хөшөө, Халх голын тулалдааны үеийн их буу зэргийг тавьсан байна. Хяхтын орон нутгийг судлах музейд “Халх гол. өнгөрсөн жилүүдийн мөч” сэдэвт үзэсгэлэн гарлаа. Энэ үзвэр музейн байнгын үзмэр байна. Музейн захирал Елена Тугулдурова манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярилаа.  Халх голын дайныг “үл мэдэгдэх дайн” гэж нэрлэдэг. Энэ талаар мэдээлэл хомс байдаг. Тиймээс үзэсгэлэнг гаргахад Хяхтын орон нутгийг судлах музей, Буриадын түүхийн музей, Буриадын бүгд найрамдах улс болон Өвөрбайгалийн хязгаарын асуудал эрхэлсэн ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны Хяхт дахь хилийн удирдах газрын байлдааны алдар цуугийн музей зэрэг янз бүрийн байгууллагын музейн хүчийг нэгтгэсэн билээ. Энэ үзэсгэлэн Буриад төдийгүй нийт Оросын түүхэн үйл явц хэмээн Хяхтын орон нутгийг судлах музейн захирал Елена Тугульдурова ярилаа. Хяхтад дайнд оролцсон хүмүүсээс одоо амь сэрүүн хүн байхгүй. Дайнд оролцсон сүүлчийн хүн өнгөрсөн жил өөд болсон. Дайнд оролцсон олон ахмад дайчны үр хүүхэд, ар гэрийнхэн одоогоор бусад хотод оршин сууж байна. Тэднийг эрж хайж, сурагласан. Хайгуулын дүнд ер бусын агуулгатай үзэсгэлэн байгуулсан. Үзэсгэлэн уран сайхны чимэглэл их сонирхолтой юм. Үзэсгэлэнгийн нэг танхимд Халх голын дайны тухай баримтат кино үзэх боломжтой. Халх гол орчмын шороо, зэвсэг, шагнал зэрэг “үл мэдэгдэх дайны” эд хэрэглэлийг тавьжээ. Хүүхдүүд ялангуяа япон винтов буу, “Максим” пулемет, Хятадын үнэт эдлэл цуглуулдаг Максим Жаогийн музейд бэлэглэсэн сегуны армийн сэлэм зэргийг их сонирхож байна. Хамгийн гайхалтай нь бидэнд “Ленинское знамя”, “Буриад-монгольская правда” тэр үеийн сонин байгаа гэж Хяхтын орон нутгийг судлах музейн захирал Елена Тугульдурова ярив. Энэ дайны тухай сонинд маш бага мэдээлсэн байдаг. Би 5-р сарын 11-ий үдээстэй сонинг сонирхосон. Тэнд байлдааны ажиллагааны тухай ганц ч мөр байгаагүй. Зөвхөн 8-р сарын дугаарт Халх голын тулалдаанд оролцсон зөвлөлтийн нисгэгчдийг шагнах тухай ЗХУ-ын Дээд тэргүүлэгчдийн тушаалыг нийтэлсэн байсан. Манай дүүрэгт “Улаан тугийн одонгоор” шагнуулсан дайны гурван оролцогч оршин сууж байсан. Энэ үзмэрийг хилчдэд зориулсан байгаа. Хяхтаас дайнд оролцсон хүмүүсийн жагсаалт ер бусын юм. Монголд болсон байлдааны ажиллагаанд 42 хүн оролцсоноос 28 хүн амь үрэгджээ. Бидэнд нэрсийн жагсаалт байгаа. Улаан-Үдийн ахмад дайчдын Хороонд хүртэл энэ дайнд оролцогчдын талаарх бүрэн мэдээлэл байхгүй байна. Халх голд зориулсан нүүдлийн үзэсгэлэнг 10-р сард Монгол Улсад Буриадын өдрүүдийг тэмдэглэх үеэр гаргана. Та бүхэн Хяхтын орон нутгийг судлах музейн захирал Елена Тугульдуроватай хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>