“Оросын шуудан” Өвөрбайгалийн салбар зөвлөлт-монголын цэрэг Халх голд байгуулсан ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дугтуй гаргажээ. Өчигдөр буюу пүрэв гаригт нээгдсэн Чита хот дахь Хал голын баатаруудын дурсгалын хөшөөний зургийг дугтуйд хэвлэжээ. Өнөөдөр дугтуйг борлуулалтын задгай цэгээс авах боломжтой. Ердөө 100 хувь хэвлэх тул дугтуй цуглуулагчдад онцгой үнэ цэнэтэй юм. Халх голын дайчдын хүсэлтээр Чита дахь Халх голын баатаруудын дурсгалын хөшөөг сэргээн засварлаж, нээсэн юм. Өвөр байгальчуудйн хандиваар энэ хөшөө дурсгалыг сэргээн засварлаж, өргөжүүлжээ.