ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамыг 3 жил хагас тэргүүлсэн Борис Говорин дипломат албаа дуусч байна. Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 9-р сарын 29-нд эх орондоо буцана. Борис Говорины бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан түүнийг Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүлээн авч уулзав. Борис Говорин Эрхүү мужийн захирагч байхдаа манай хоёр орны сайн хөршийн харилцааг өргөжүүлэхэд их хувь нэмэр оруулсан гэж Монголын парламентын дарга тэмдэглэв. Тэрээр элчин сайдын хувиар монгол-оросын харилцаа стратегийн түвшинд гарахад их зүйл хисэн гэж УИХ-ын дарга мөн тэмдэглэллээ. Борис Говорин 2006 онд ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон юм. Тэрээр 1992-1997 онд Эрхүү хотын дарга, 1997-2005 онд Эрхүү мужийн захирагчаар ажиллаж байсан юм