8-р сарын 17-нд гарсан ослын улмаас зогссон Сибирийн Саяно-Шушены усан цахилгаан станц 2010 оноос цахилгаан нийлүүлж эхэлнэ. Эрчим хүчний яамны тус станцыг сэргээн засах график төлөвлөгөөнд ийнхүү дурджээ. Улс орны усан техникийн тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн комисс станцыг бүрэн шалгаж дууссан. Ослын үеэр жагсаалаас гарсан станцын барилгын бүтээц, тоног төхөөрөмжийг эс тооцвол Усан цахилгаан станцын гидро техникийн байгууламж, механик тоног төхөөрөмж ажиллах боломжтой хэмээн тэд дүгнэжээ. 2 мянга гаруй мэргэжилтэн 24 цагийн турш станцыг сэргээн засварлаж байна.