Цагдаагийн бүх ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд шинэ оноос орлогоо мэдүүлнэ гэж Орос улсын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев мэдэгдэв. Өнгөрсөн сард цагдаагийн 4 мянга гаруй ажилтныг дэг журмын хариуцлагад татаж, 372 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Дотоодын аюулгүй байдлын газрын ажлын үр дагаврын тухай ярьж байна гэж сайд тэмдэглэв. Дотоод хэргийн яам боловсон хүчнийг сонгон шалгаруулж, хүмүүжүүлж, бэлтгэх шинэ шаардлагыг бараг боловсруулж дууссан тухай тус яамны тэргүүн мэдэгдлээ.