“Хорийн” орнууд банкны ажилтнуудын шагналыг хязгаарлахаар тохиролцлоо. Америкийн Питтсбург хотод өнөөдөр нээгдэж байгаа дээд хэмжээний уулзалтын өмнө “Их хорийн” санхүүгийн байгууллагын удирдлагууд энэ асуудлаар тохиролцоонд хүрчээ. Холбодох зүйлийг уулзалтын төгсгөлийн мэдэгдэлд оруулна гэж Бельгийн Ар-Ти-Эл телевизийн суваг уламжлав. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтаар татвараас зайлсхийхийн эсрэг тэмцэх үр нөлөөтэй систем боловсруулах асуудлыг хэлэлцэнэ. Татварын хэмжээ бага улс орнууд татвар төлөх хүсэлгүй хүмүүсийн орогнох газар болсон гэж хэлж болох тул тэд энэ этгээдүүдийн банкны хадгаламжийн нууцыг илрүүлэх үүрэг хүлээх ёстой. Тухайлбал хадгаламжийн нууцыг онцгой хамгаалдаг Швейцари улс олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтаар энэ салбарт бусад орны татварын байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.