“Их хорийн” удирдагчид баасан гаригт америкийн Питтсбург хотноо гурав дахь дээд хэмжээний уулзалтад оролцоно. Хямарлаас гарах арга замыг хайх, дэлхийн санхүү-эдийн засгийн системийг шинэчлэх зэрэг нь уулзалтын гол сэдэв байна. Манай тусгай сурвалжлагч Михаил Куракин үйл явдлын газраас дамжуулж байна.  Дэлхийн санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх урьд эхэлсэн хэлэлцүүлэг энэ удаагийн “Хорийн” удирдагчдын уулзалтаар үргэлжилнэ. Тухайлбал бүс нутгийн нөөцийн шинэ валют бий болгох, санхүүгийн зах зээлийг удирдах орчин үеийн систем байгуулах зэрэг юм. Орос улс санхүүгийн төлбөр тооцооны нэгдсэн хэлбэр тогтоох, олон улсын санхүүгийн байгууллагын шинэчлэлийг урагш ахиулах зэрэг хэд хэдэн асуудлаар саналаа танилцуулах бодолтой байна. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтын өмнөхөн банкны ажилтнуудад шагнал олгох асуудал олон нийтийн анхаарлыг их татсан юм. Францын ерөнхийлөгч Николя Саркози энэхүү саналаа эрчимтэй дэвшүүлж байна. Тэрээр баталгаатай шагналыг хүчингүй болгохыг санал болгож байна. Барак Обама түүний энэ саналыг дэмжиж, АНУ-д шагналд 90 хувийн татвар ноогдуулж байна. Дээд хэмжээний уулзалтаар шагналын тухайд тодорхой тоо тогтоолгүй ерөнхий шийдвэр гаргах ч, энэ нь бүрэг томъёолол бус тодорхой байна.  Питтсбургийн хэлэлцүүлгээр бусад асуудлаар мөн практик алхам боловсруулна гэдэгт Д.Медведев найдаж байна. Хямарлын шинэ, илүү адармаатай давалгаа эхлэхээс зайлсхийхийн тулд хариуцлагатай шийдвэр гаргах хэрэгтэй гэж тэрээр дээд хэмжээний уулзалтын өмнө мэдэгдсэн билээ. Үүний тулд “Их хорийн” хэлбэрийг сайн өөрчилж, Питтсбургийн дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг бүгд биелүүлэх шаардлагтай байна. “Хорийн” хөгжиж байгаа, хөгжингүй орнуудын удирдагчдын улс төрийн түлхэц дэлхийн санхүүгийн шинэ бүтэц байгуулах, дэлхийн хямарлаас гарах бодит арга хэмжээ болон хувирч байна. “Хорийн бүлгийн” шийдвэрийг дэлхийн хамтын нийгэмлэгийн бусад бүх орон үйл ажиллагааны удирдамжийн хувьд батлах ёстой. Мөнгөн урсгалыг хуваарилахад бие даасан улсын ашиг сонирхол илүү тод сонсдож байхын тулд Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүү-эдийн засгийн болон улсын байгууллагын удирдлага, үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатай.
Лондонд хагас жилийн өмнө болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалтын дараа уялдаатай үйл ажиллагаа явуулсны ачаар дэлхийн эдийн засаг сэргэж эхэлж байгаа анхны шинж тэмдэг ажиглагдаж байна. Эдийн засаг бүрэн сэргэх хараахан болоогүй байна. Хямарлын эсрэг арга хэмжээнээс татгалзах цаг болоогүй. Одоо санал болгож байгаа системтэй өөрчлөлт нь ирээдүйд өнөөгийнх шиг хямарал гарахаас зайлсхийхэд тус болох нь чухал юм.