Орос улсын ерөнхий сайд В.Путин Салехардад ирсэн гадаадын нефть хийн томоохон компанийн төлөөлөгчдөд Москва Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлд гарах сонирхолтой байгаа талаар сануулсан юм. Солонгосын “Когаз” хийн корпорацийн ерөнхийлөгч Жу Канг Су үг хэлсний дараахан тэр ийнхүү мэдэгдэв. Тус компани оросоос 1,5 тэрбум шоо метр хий импортоор авсан бөгөөд 2015 онд энэ үзүүлэлтийг 5 тэрбум шоо метр хүртэл өсгөх юм. Энэ нь Солонгосын хийн импортын 60 хувьтай тэнцэнэ. В.Путин юуны түрүүнд Ази-Номхон далайн зах зээл нь нэлээд ирээдүйтэй бөгөөд энэ зах зээлд ажиллахад чиглэсэн дэлхийн бусад томоохон компани, Оросын азийн түншүүдийн оролцоог сайшаана хэмээн тэмдэглэв. Манай бүтээгдэхүүнийг хэрэгжүүлэхтэй холбоогдуулан төрөлжүүлэлт хийх шаардлагатай, мөн хэрэглээний өсөлтийг харгалзан Орос улсын үйлдвэрлэгчийн хувьд энэ нэлээд ирээдүйтэй чиглэл болно гэж ерөнхий сайд тэмдэглэв.