Орос, НАТО бүрэн хэмжээгээр хамтын ажиллагаагаа сэргээх бодолтой байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен нар Нью-Йоркт уулзах үеэр энэ сэдвийг хэлэлцлээ. Тэд Орос-НАТО-ийн Зөвлөлийн ажлыг сэргээх ирээдүйг хэлэлцсэн гэж манай сурвалжлагч дамжуулж байна. Өнгөрсөн жил Кавказын хямарлын дараа НАТО-ийн санаачилгаар Зөвлөлийн хуралдааныг зогсоосон бөгөөд энэ зун талууд хамтын ажиллагаагаа сэргээхээр тохиролцжээ. Хамтын ажиллагааны тодорхой чиглэл тухайлбал Афганистанд алба хааж байгаа олон улсын хүчинд шаардлагатай америкийн цэргийн ачааг оросын нутгаар тээвэрлэх боломжийг мөн уулзалтаар хэлэлцсэн байна. Орос, НАТО терроризм, дээрэм, пуужингийн эсрэг найдвартай хамгаалалтыг хангах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх горимын эсрэг хамтран тэмцэх сонирхолтой байна. Расмуссен оны төгсгөлд Москвад айлчлахаар шийджээ.