Дэлхийн хөгжлийн асуудалд ерөнхий байр суурьтай, мөн хүний үнэт зүйлд ижил хандаж байгаа зэрэг нь Орос, АНУ-ыг холбож байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Питсбургийн их сургуулийн багш, оюутнуудтай уулзахдаа энэ тухай мэдэгдсэн гэж манай сурвалжлагч дамжуулав. Хоёр орны харилцаанд маргаантай асуудал бий. Цаашдын хамтын ажиллагааны хөгжилд түлхэц болж байгаа тул энэ сайн хэрэг хэмээн Д. Медведев хэлэв. Үүний зэрэгцээ хоёр орны хооронд санал зөрөлдөөнийг аль болох бага байлгах шаардлагатай. Орос, АНУ-ын харилцаа жилийн өмнө бараг мухардалд орж, “хүйтэн дайны” түвшинд хүрэх дөхсөн гэж ерөнхийлөгч үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах америкийн төлөвлөгөөнөөс татгалзах шийдвэр гаргасаныг “зоригтой” алхам хэмээн Медведев нэрлэв. Америкийн ерөнхийлөгчтэй тогтоосон харилцааны тухайд Д.Медведев Барак Обаматай харилцахад таатай байна хэмээн мэдэгдсэн юм. Тэд үе тэнгийнхэн, ижил боловсрол эзэмшсэн зэрэг нь үүнд нөлөөлж байна.