Читад өнөөдөр 1939 онд Халх голын тулалдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргийн дурсгалыг мөнхөлсөн дурсгалын хөшөө нээгдлээ. Халх голын тулалдаанд оролцсон ахмад дайчдын хүсэлтээр хөшөө дурсгалыг сэргээн засварлажээ. Мөн Халх голд тулалдаж явсан Өвөр байгалийн амь үрэгдсэн болон шархадсан 500 гаруй хүний нэрсийн жагсаалтыг нягталжээ. Дурсгалын цогцолборын төв хэсгийн самбарт тэдний нэрийг мөнхөлсөн байна. Дурсгалын цогцолборын нээлтэд цус урсгасан тэр тулалдаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр Чита хотын хэдэн зуун оршин суугч иржээ.