Орос улсын хөдөлмөрийн зах зээлийн байдал тогтвортой байгаа ч, оны эцэст ажилгүйдэл бага зэрэг өсч магадгүй байна. Оросын хөдөлмөрийн газрын дарга Юрий Герций өнөөдөр энэ тухай Өмнөд Сахалинскт уламжлав. Түүний хэлснээр санал болгосон ажлын байр хамгийн бага, ажилгүйдлийн түвшин хамгийн их байсан тэр хүнд үе болох дөрөвдүгээр сарыг улс орон даван туулсан юм. Түүний үзэж байгаагаар ийм байдал давтагдахгүй гэнэ. Тав, зургаадугаар сард эхэлсэн хямарлын эсрэг хөтөлбөрийн нааштай үр дүн гарч байна гэж Герций үргэлжлүүлэн хэллээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалаар тооцоход ажилгүйдлийн түвшин 6,5 сая болтол буурчээ.