Орос улсын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Нарышкин Кишиневт Молдавын шинэ удирдлагатай уулзлаа. Хоёр орны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа нь Москвагийн хувьд нэн чухал хэмээн Молдавийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, парламентын дарга Михай Гимптэй яриа хэлэлцээ хийхдээ тэр ийнхүү мэдэгдэв. Орос улсын талаар Молдавын баримталж байгаа бодлого өөрчлөгдөхгүй бөгөөд хамтын ажиллагаа үргэлжилнэ хэмээн Михай Гимп юуны түрүүнд тэмдэглэв. Сергей Нарышкин ТУХН-ийн орнуудын эрдэм шинжилгээ болон бүтээлч сэхээтнүүдийн форумд оролцохоор Кишиневт иржээ.