ЗХУ Орос Польшийн эсрэг “халдан түрэмгийлсэн” хэмээн буруушаасан 1939 оны 9-р сарын 17-ны үйл явдлын талаарх польшийн Сеймийн тогтоол нь сайн хөршийн хэвийн харилцаа тогтоох хүчин чармайлтад ноцтой хор уршиг тарьж байна гэж Орос улс үзэж байна. Орос улсын Гадаад хэргийн яамны мэдээлэл болон хэвлэлийн газрын өнөөдөр тараасан тайлбарт энэ тухай дурджээ. Лхагва гаригт баталсан тогтоолд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польшийн эсрэг ЗХУ-ын үйлдлын тухайд анх удаа “бөөнөөр хоморголон устгах” гэсэн үг хэрэглэжээ. Орос улс Польшитай үр бүтээлтэй, түүхэн ээдрээтэй асуудлаар харилцан хүндэтгэсэн харилцаа тогтооход бэлэн байгаа талаар Москва ойлгомжтой дохио өгсөн гэж Орос улсын Гадаад хэргийн яам тэмдэглэв. Орос, польш үндэстэн төдийгүй украин, белорус, зэрэг үндэстний сэтгэлийг хөндсөн энэ чухал сэдвийг Польшийн хууль тогтоох дээд байгууллага улс төржүүлж байгаад харамсалтай хэмээн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.