Сибирийн баруун хэсэгт орших Ямал хойг ойрын үед Орос улсын хий олборлолтын шинэ нутаг болно. “Газпром” компаний тэргүүн Алексей Миллер туйлын тойргийн цаана дэлхийд хамгийн урт үргэлжилдэг Юрибей голын татамаар төмөр замын гүүр нээх ёслолын үеэр өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Энэ гол 4 км урт үргэлжилдэг байна. Гүүрийг ер бусын технологиор барьжээ. Агаарын температур эрс тэс өөрчлөгддөг тухайлбал Ямал аралд өвөлдөө хасах 60, зундаа нэмэх 40 хэм хүрдэг тул гүүрний урт бараг 3 метр хүртэл өөрчлөгдөж магадгүй байна. Гүүрний тулгуурыг 70 хувь нь уснаас бүрдэх мөнх цэвдэгт суулгажээ. Ямал хойг болон Хойд мөсөн далайн ойр орчимд 11 хийн, 15 хийн конденсантын орд газар нээсэн бөгөөд тандан судалсан нөөц 16 триллион шоо метр, хийн таамагласан нөөц ойролцоогоор 22 триллион шоо метр байна. Конденсатын нөөц 230 сая тонн, нефтийн нөөц 292 сая тонн байна. Ямал хойгийн орд газрыг аж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглавал 2030 онд жилд 310-360 тэрбум шоо метр хий олборлоно.