Д.Медведев БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Японы ерөнхий сайд Юкио Хатоямо нартай Нью-Йорк хотод уулзлаа. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Хятад улс дээд түвшинд эрчимтэй холбоотой байна. Үүнээс өмнө Д.Медведев болон Ху Зиньтао нар Хятад улсын төрийн тэргүүн энэ оны зун Москвад айлчлах үеэр уулзсан бөгөөд хоёр орны удирдагч ээлжит уулзалтаар хоёр орны харилцааны тулгамдсан асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал амьдралд хэрэгжиж байна. Нью-Йорк хотноо Д.Медведев болон Ху Зиньтао нар Дорно Сибирь болон Алс Дорнодын бүс нутаг, мөн БНХАУ-ын зүүн хойд мужуудын хооронд хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Хоёр хөрш орны хамтын ажиллагааны энэ чиглэл нэн чухал юм. Оросын эдийн засагч, бүс нутгийн бодлогын мэргэжилтэн Вячеслав Селиверстова ийм байрь суурьтай байна.  Манай хамтын ажиллагаа, харилцааны ирээдүй нэн чухал хэмээн Вячеслав Селиверстов Орос, Хятадын харилцааны тухай ийнхүү ярьж байна. Харилцаа хөгжин дэвжиж байгааг хоёр орны удирдагч байнга тэмдэглэж байна. Үүнд бүс нутгийн хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг хэлэх хэрэгтэй. Газар зүйн ойр дөт байдал, эдийн засгийн харилцан нөхөх хүчин зүйлийг ашиглан Орос, Хятад улс дэлхийн санхүүгийн хямарлыг илүү сайн сөрөн зогсож чадна.  Орос, Хятадын харилцаанаас гадна Д.Медведев болон Ху Зиньтао нар олон улсын хэд хэдэн асуудлыг хөндсөн юм. Тухайлбал уулзалтын үеэр умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хөндсөн байна. Олон талын яриа хэлэлцээнд БНАСАУ-ыг татан оролцуулах хүч чармайлтыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа талаар ярисан юм. Д.Медведев Японы ерөнхий сайд Хатояматай уулзахдаа Өмнөд Курилтэй холбоотой асуудлыг шийдэхэд бэлэн байгаагаа баталлаа. Орос улсын ерөнхийлөгч Японы засгийн газрын шинэ тэргүүнтэй анх удаа уулзсан нь энэ билээ. Орос улс Япон улстай бүх асуудлаар тухайлбал хамтын ажиллагаа, илүү ээдрээтэй асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгааг Д.Медведев энэ уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Талууд Өмнөд Курилийн асуудлыг эцэслэн шийдэж, энхийн гэрээ байгуулна гэдэгт найдаж байгаагаа юуны түрүүнд илэрхийлэв. “Манай үеийнхэн үүнийг хийх ёстой. Ийм байдлаар орос-японы шинэ харилцааг бүрдүүлнэ” гэдэгт ерөнхий сайд итгэлтэй байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко хоёр талын өнөөгийн харилцааг ийнхүү үнэлэв. Орос, Япон улсад бүх салбарт түншлэх ихээхэн боломж бий хэмээн Орос улсын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко ярьж байна. Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарал үргэлжилж байгаа энэ үед үүнийг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Дурын тэр дундаа хамгийн ээдрээтэй асуудлыг шийдэх үр нөлөөтэй хамтын ажиллагаа, итгэлцэл, харилцан ойлголцлын шинэ түвшинд гаргах бодит ирээдүйг нээхийн тулд бид илүү зоригтой хөдлөх хэрэгтэй.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятад, Японы удирдагчидтай уулзсан нь оросын гадаад бодлогод азийн чиглэл урьдын адил их болохыг дахин баталлаа.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.