Орос улсын засгийн газар ДНБ-ийн 6,8 хувьтай тэнцэх алдагдалтай 2010 оны холбооны төсвийн төсөл, 2011-2012 оны төсвийн үндсэн үзүүлэлтийг сайшаалаа. 2011 оны төсвийн алдагдал ДНБ-ий 4 хувь, 2012 онд 3 хувьтай тэнцэж байна. Хуралдааны төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Алексей Кудрин энэ тухай уламжлав. Тэрээр 2010 оны төсвийг хямарлын эсрэг, шинэчлэлийн төсөв хэмээн нэрлэсэн юм.