Оросын хойд хэсгийн Мурманск мужийн нэгэн сургуулийг А/Н1N1 томуугийн улмаас хорио цээр тогтоож хаажээ. Тус сургуулийн 16 сурагч томуу туссан байж болзошгүй байна. Нэг хүүхэд ийм өвчтэй болохыг баталжээ. Эцэгтэйгээ Туркт амарсан сурагч аюултай томуу туссан тухай Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко уламжлав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны статистик тоо баримтын дагуу дэлхийн хэмжээнд А/Н1N1 томуугаар 300 мянга гаруй хүн өвдөж, 4 мянга гаруй хүн амь насаа алджээ. Орос улсад А/Н1N1 томуугаар бараг 400 хүн өвдсөн юм. Томуу туссан хүмүүс голдуу гадаадад сурч байгаад ирсэн, эсвэл тэнд амраад ирсэн хүмүүс байна.