Орос, АНУ-ын харилцаанд нааштай өөрчлөлт гарлаа. “Бид бие биенээ сонсож сурч байна” гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай яриа хэлэлцээ хийсний дүнд мэдэгдэв. Хоёр орны төрийн тэргүүн нар пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, Давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээ, Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцсэн гэж манай сурвалжлагч дамжуулав. Америкийн эрх баригчдын пуужингийн системийн бүтцийг өөрчлөх шийдвэр нь орос улсын түгшиж байгаа байр суурийг харгалзсан, ухаалаг алхам байлаа гэж Д.Медведев хэллээ. Стратегийн давшилтын зэвсэг-2 шинэ гэрээний тухайд хэлэлцсэн хугацаанд гэрээ байгуулах боломжтой гэдэгт хоёр орны ерөнхийлөгч итгэлтэй байна. Ираны асуудлын тухайд Орос улсын байр суурь маш энгийн болохыг Д.Медведев тэмдэглэв. Тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахад үр нөлөөтэй үр дүн төдий л гарахгүй. Онцгой тохиолдолд гарцаагүй ийм арга хэмжээ авна. Тегеран цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг дорвитой хүлээж авахгүй бол Ираны эсрэг хориг арга хэмжээ авна гэж Барак Обама хэлсэн юм.