Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар нэн даруй тохиролцоонд хүрсэн шийдвэр гаргахыг уриалав. Ерөнхийлөгч Д.Медведев Ерөнхий ассамблейн индэрээс ийм мэдэгдэл хийсэн тухай манай сурвалжлагч дамжууллаа. Тус байгууллага дэлхийн шинэ бодит байдалд зохистой дасан зохицох ёстой гэж Орос улсын удирдагч үзэж байна. НҮБ нөлөөгөө бэхжүүлж, улс хоорондын орчин, Дүрмийн зарчим, хөдлөшгүй гол зүйлийг хадгалах шаардлагатай байна. Өнөө үед НҮБ ертөнцийн тогтолцооны тулгуур бүтээц хэвээр байна гэж Д.Медведев тэмдэглэв. Үүгээр “их найм”, “их хорийн” дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээ-бусад зуучлалын бүтцийн хүрээнд уялдуулсан алхамыг хэрэгжүүлнэ. Янз бүрийн улс орон, ард түмний ашиг сонирхолыг уялдуулдаг цаг хугацаагаар шалгарсан механизмын хувьд НҮБ-ын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна хэмээн оросын удирдагч дүгнэн хэлэв. НҮБ-ын тэргүүн зэргийн зорилт нь шинэ нацизм, мөн дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг дахин харах оролдлогын эсрэг ширүүн тэмцэх явдал юм.