Испанийн Валенси хотод шатарын дэлхийн аварга асан Анатолий Карпов болон Гарри Каспаров нар эхний хоёр өрөг тоглож, Гарри Каспаров яллаа. Анатолий Карпов хоёр удаа өрөхөд хугацаа нь дуусчээ. Шатарын их мастерууд 25 минут+5 секунд үргэлжилдэг богино хугацаанд шатар нүүсэн байна. Дэлхийн аварга асан хоёр шатарчин өнөөдөр мөн өрсөлдөнө. Валенси хотын захиргааны www.gva.es албан ёсны вэб хуудаснаас шатрын тэмцээнийг он-лайн горимоор үзэх боломжтой. Хоёр их мастер шатрын тэмцээнд өрсөлдсөний 25 жилийн ойд зориулж энэ тэмцээнийг зохион байгуулж байна.