Сибирийн Саяно-Шушены усан цахилгаан станцад ослын үеэр амь үрэгдсэн сүүлчийн хүний цогцсыг олсон тухай Орос улсын Прокурорын газрын дэргэдэх Мөрдөн шалгах хорооноос уламжлав. Сураггүй болсон эмэгтэйн цогцсыг 4 болон 5 дахь гидроагрегатын завсраас олжээ. Саяно-Шушены усан цахилгаан станцад 8-р сарын 17-ны өглөө осол гарах үеэр 75 хүн үрэгдсэн юм.