0Оросын доод танхим болох Төрийн Дум ой модын экспортыг хязгаарлах хууль баталлаа. Хуулийг албан ёсоор нийтэлсэн өдрөөс сарын дараа хүчин төгөлдөр болно. Улсын Думын дарга Борис Грызлов оросын ойг их хэмжээгээр Оросын нутгаас хууль бусаар зөөвөрлөж байгаа, энэ зөрчлийг таслан зогсооход нэлээд төвөгтэй болохыг нэг бус удаа тэмдэглэсэн юм. Энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний дараа засгийн газар ой мод гаргах цэгийн тоог цөөлөх хэм хэмжээний акт боловсруулна. Одоо ой модыг 421 цэгээр гаргаж байна. Энэ цэгийг 121 болтол цөөлнө.