Казахстан, Украины банкууд зээлээ барагдуулж үл чадах аюулын улмаас дэлхийн санхүүгийн зах зээл болон дэлхийн худалдааны зээлийн системд эрсдэл бий болгож байна. Дэлхийн худалдааны байгууллагын шинэхэн илтгэлд ийнхүү өгүүлснийг Британийн “Файнэншл таймс” сонинд өнөөдөр нийтэлжээ. Зүүн Европ, Африк, төв Америк, төв болон зүүн өмнөд Азийн хэд хэдэн улсад хөрөнгийн хөрвөх чадвар хомсдож байгаа тухай ДХБ-ын мэргэжилтнүүд уламжлав. Хямарлаас үүдээд худалдааны зээлийн хүүгийн хувь хэмжээ 5 хувиар нэмэгдэж, нэлээд өссөний улмаас дэлхийн худладааны хэмжээ эрс унахад нөлөөлжээ. Нөгөө талаас Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг БРИК-ийн орнуудад худалдааны зээлийн байдал дээшилсэн гэж ДХБ-ын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.