Бусад орлого буурсанаас төсвийн алдагдлыг бууруулахын тулд хувьчлалыг эрчимжүүлж байна. АНУ-д айлчилж байгаа Орос улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов энэ тухай уламжлав. Улсын 5500 орчим байгууллагыг үнэт цаас гаргах замаар худалдана. Нефть бүтээгдэхүүн, шингэрүүлсэн байгалийн хийг тэнгисээр тээвэрлэж мэргэшсэн “Совкомфлот” улсын компанийн үнэт цаасны 20 орчим хувийг хувьчлах нь анхны томоохон борлуулалт болох ёстой. “Роснефть” зэрэг нэрд гарсан компанийн үнэт цаасны улсын багцыг хэсэгчлэн худалдахыг үгүйсгэхгүй. Орос улсын төсвийн алдагдал энэ жил ДНБ-ий 7,7 хувь, ирэх жил 6,8 хувьтай байна.