Өмнөд Солонгосын ган үйлдвэрлэгч тэргүүлэх компанийн нэг “Хёндэ стил” компани оросоос нүүрс худалдан авах гэрээнд гарын үсэг зурах тухай өнөөдөр уламжлав. “Сибирийн антрацит” уул уурхайн компанитай байгуулах гэрээний нөхцлийн дагуу тус компани 2011 оноос эхлэн жил тутам 300 мянган тонн нүүрс худалдан авна. “Хёндэ стил” компани 6-р сард оросын “Мечел” компанитай жил тутам 200 мянган тонн нүүрс худалдан авах 5 жилийн гэрээ байуулсан юм. “Хёндэ стил” компани Орос улсаас нүүрс худалдан авснаар түлш худалдан авах эх үүсвэрээ төрөлжүүлж, урт хугацаанд найдвартай нийлүүлэлтийг хангах бодолтой байгаа тухай тус компанийн мэдэгдэлд дурджээ.