Оросын чөлөөт бөхийн хүнд жингийн тамирчин Билял Махов мягмар гаригт Данийн Хернингт болсон тэмцээнд 120 кг жинд алтан медаль хүртэж, дэлхийн хоёр удаагийн аварга болов. Дэлхийн хүнд жингийн хүчтэй тамирчин гэж үздэг, 2007 оны дэлхийн аварга тэрбээр шувтаргад Ираны тамирчин Фардина Масуми-Валадиг онц төвөггүй ялсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш 2 хоноход Оросын шигшээ багийн тамирчид 3 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.