Москвагийн улсын олон улсын харилцааны дээд сургуулийн ректор Анатолий Торкунов тус сургуулийн төгсөгч, болгарын иргэн Ирина Бокова ЮНЕСКО-ийн захирлын албан тушаалд сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, олон улсын хамтын нийгэмлэг болгарын дипломатчид ихээхэн итгэл үзүүлсэнд багш нар нь бахархаж байна гэж тэр тэмдэглэжээ. Ирина Бокова НҮБ-д суугаа Болгарын байнгын төлөөлөгчийн газар ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яамыг тэргүүлж байсан юм. Сүүлийн жилүүдэд Парис дахь Болгарын элчин сайд, ЮНЕСКО дахь байнгын төлөөлөгчөөр ажиллажээ. Тэрээр олон улсын байгууллагын ажлын ихэнх хэлийг тэр дундаа орос хэл төгс эзэмшсэн нэгэн билээ.