Вашингтоны Жоржтаун дүүрэг Москвагийн Арбатын дүүрэгтэй холбоо тогтоохыг санал болгов. Орос, америкийн нийслэлийн түүхэн төв дүүргүүд тохиролцоонд хүрвэл ах дүүгийн хотуудын хороонд тогтоодог харилцаатай болох юм. Дүүргийн хүн амын ашиг сонирхолыг 130 гаруй жил төлөөлж байгаа олон нийтийн нэгдэл болох Жоржтаун дүүргийн оршин суугчдын холбоо ийм санаачилга гаргажээ. Орос улсаас АНУ-д суугаа элчин сайдын яаманд 10-р сарын 2-нд болох жил тутмын уламжлалт хүлээн авалтын үеэр тус холбоо энэ санаачилгыг албан ёсоор танилцуулах бодолтой байна. Хоёр дүүргийн олон талын харилцаанд тулгуурлан ийнхүү түншилж, хэтдээ “соёлын сонирхолтой харилцаа” тогтоох боломжтой болж байна хэмээн Жоржтаун дүүргийн оршин суугчдын холбооны ерөнхийлөгч Женифер Алтемус хэллээ.