Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д 3 өдрийн ажлын айлчлал хийж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх чуулганы хүрээнд өнөөдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд ерөнхий улс төрийн мэтгэлцээн болж байна. Есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх энэ нэр хүндтэй форумд НҮБ-ын гишүүн орны Гадаад хэргийн яамны сайд, төр, засгийн тэргүүн 120 гаруй хүн оролцоно. Д.Медведев оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Тэрээр орон нутгийн цагаар үдээс хойш үг хэлнэ. Орос улсын төрийн тэргүүн Нью-Йорк хотноо цөмийн зэвсгийн асуудлаарх Аюулгүйн Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Японы шинэ ерөнхий сайд Юкио Хатоямо, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен нартай хоёр талын арваад яриа хэлэлцээ хийнэ.