Шатрын дэлхийн аварга Анатолий Карпов болон Гарри Каспаров нар өнөөдөр Испанийн Валенси хотод дахин тоглоно. Хоёр шатарчин дэлхийн аварга цолын төлөө анх тоглосны 25 жилийн ойг тохиолдуулан энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Шатарын их мастерууд даваа гаригт олны өмнө сургуулилсан юм. Оросын нэрд гарсан шатарчид нэгэн зэрэг олон хүнтэй шатар нүүсэн байна. Тэд тус бүр 20 хүнтэй шатар нүүжээ. Каспаров бүх өрсөлдөгчөө ялж, харин Карпов хүчтэй шатарчин Валенси Ирена Аркестай ганц ничжээ.