Бүгд найрамдах улсын насанд хүрээгүйчүүдийн хэрэг, тэдний эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн комисс, Буриадын улсын их сургууль, Буриадын бүгд найрамдах улсын Дээд шүүх, Улаан-Үд хотын засаг захиргаа “Хүүхдийн хууль зүй болон насанд хүрээгүйчүүдийн эрхийг хамгаалах” бага хурал зохион байгуулна. Бага хуралд оролцогчид насанд хүрээгүйчүүдийн эрхийг хамгаалах, мөн хүүхдийг хараа хяналтгүй орхих, хууль зөрчихөөс сэргийлэх тулгамдсан бүх асуудлыг хэлэлцэж, хүүхдийн хууль зүйн сэтгэл зүй-сурган хүмүүжүүлэх асуудал, нийгмийн асуудлаарх туршлага солилцоно. Улаан-Үд хотод Москва, Санкт-Петербург, Новосибирск, Эрхүү, Омск, Орла, Оренбург, Чита, Хятад, Монголын эрдэмтэд цуглана. Бага хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд бүгд хурал, хэсгийн ажил, дугуй ширээний уулзалт, Улаан-Үдийн засан хүмүүжүүлэх хорих ангид очиж, Иволгийн дацангаар аялна.