Латвийн фашизмын эсрэг хороо Эстонийн ажил нэгт нөхөддөө Таллин дахь чөлөөлөгч цэргийн хөшөөнд өргөх цэцэг, бэлэгдлийн мөнхийн гал гардууллаа. 1944 онд фашист булаан эзлэгчдээс хотыг чөлөөлсөн өдрийг тохиолдуулан дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, Эстонид суугаа оросын элчин сайдын яамны төлөөлөгчид Таллин дахь цэргийн оршуулгын газрын “Хүрэл цэргийн” хөшөөнд цэцэг өргөлөө. Энд хоёр жилийн өмнө уг хөшөө болон зөвлөлтийн цэргийн цогцсыг шилжүүлэн нутаглуулсан билээ. Тус улсын эрх баригчдын энэ шийдвэрийг эсэргүүцэн Таллин болоод тус бүгд найрамдах улсын хэд хэдэн бүс нутагт олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм.