Орос улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг хангахад гол үүрэг гүйцэтгэх боломжтой гэж Их Британийн ерөнхий сайд Гордон Браун үзэж байна. Юуны түрүүнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай шинэ гэрээ боловсруулах, цөмийн потенциалыг хорогдуулах тухай юм. Орос улс тухайлбал өөрийн нутаг дэвсгэрт ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах олон улсын төв байгуулах санал гаргасан. Үүнийг цэргийн зорилгод ашиглахаас сэргийлнэ. Гордон Браун “дэлхийг хамарсан буулт” хийхийг санал болгов. Тухайлбал цөмийн зэвсэгтэй улс орнууд үй олноор хөнөөх зэвсэг эзэмшихээс татгалзах нөхцөлтэйгээр бусад орны атомын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд туслах юм.