ДХБ-д элсэх нь Орос улсын стратегийн зорилт хэвээр байна гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов мэдэгдэв. Тэрээр Вашингтонд америкийн эдийн засагч, улс төрчидтэй уулзахдаа оросын тал энэ асуудлаар буулт хийхэд бэлэн хэмээн мэдэгдэв. Үүний зэрэгцээ Игорь Шувалов бараг 16 жил үргэлжилж байгаа яриа хэлэлцээнд оролцож байгаа түншүүдээс Орос улсад шинэ болзол тавихаа эцэслэхийг шаардлаа. Яриа хэлэлцээ амжилттай болох эсэх нь АНУ-ын байр сууринаас их хамаарна. Хэрэв Вашингтон Орос улс ДХБ-д элсэхийг зөвшөөрвөл, асуудлыг 2-3 сард шийдэнэ гэж Шувалов хэллээ. Орос улс ДХБ-ын яриа хэлэлцээний үеэр хүлээсэн бүх үүргээ биелүүлж байгааг тэр тэмдэглэв. Үлдсэн хэд хэдэн маргаантай асуудлыг ойрын саруудад шийдэнэ.