Өнгөрсөн жилийн 8-р сард Кавказд болсон үйл явдлыг мөрдөн шалгаж байгаа Европын Холбооны хараат бус комисс, Өмнөд Осетийн эсрэг дайн дэгдээсэн хариуцлагыг Гүрж хүлээнэ гэж үзэж байна. Сарын эцэст танилцуулах илтгэлд ийм дүгнэлт оруулсан тухай Брюссель дахь дипломат эх сурвалж германы “Шпигель” сэтгүүлд уламжлав. Үүний зэрэгцээ илтгэл боловсруулсан хүмүүс хямарлыг дэвэргэхэд Орос улс оролцсон гэж үзэж байна. Гүржийн цэргүүд 8-р сарын 8-нд Өмнөд Осетийн нийслэл Цхинвалд халдсан юм. Тус бүгд найрамдах улсын оршин суугчдын хамгаалахын тулд Орос улс тийш цэргээ оруулж, энх тайван тогтооход халдан түрэмгийлэгчдийг албадах ажиллагаа явуулж, Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Өрнөдийн орнууд анх Орос улсыг ширүүн шүүмжилж, хожим олох нь хямаралд Гүрж буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч энэ эрчээр Москваг буруутгасаар байна.