Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Европын аюулгүй байдлыг хангах зорилт нь тивийн бүх оронд ерөнхий байна гэж үзэж байна. Аюулгүй байдлын шинэ бүтэц байгуулах нь улс орнуудыг нэгтгэж, бүх нийтийн ашиг сонирхолд нийцэж байна гэж Бернд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэр мэдэгдэв. Өнөөгийн систем төгс бус болохоо харууллаа. Гүрж өнгөрсөн жил Өмнөд Осетийн эсрэг халдан түрэмгийлэх үеэр энэ систем учир дутагдалтай болох нь харагдсан. Европын аюулгүй байдлын тухай шинэ гэрээ байгуулах оросын санаачилгад Д.Медведев анхаарал хандуулав. Энэ гэрээгээр тухайлбал хүч үл хэрэглэх, бүх орны үндэсний ашиг сонирхолыг харгалзах, улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэргийг тусгажээ. Гэрээ байгуулахад Швейцарийг зуучлахыг ерөнхийлөгч урьсан тухай манай сурвалжлагч дамжуулж байна.