“Оросын дуу хоолой” радио компани 80 жилийнхээ ойд бэлтгэж байна. Радиогийн ойн өмнө манай радиогийн гайхалтай түүх, манай ажил нэгт нөхдийн тухай үргэлжлүүлэн өгүүлж байна. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио нэрд гарсан бүлэг сэтгүүлч тэр дундаа 1980-аад оны төгсгөлд манай телевизийг шинэчилсэн олонх сэтгүүлчийн нэг ёсондоо сургууль нь болсон юм. Тэдний нэр алдарыг өнөө үед телевизийн өөрчлөлт шинэчлэлтэй холбож байна. Тэдний нэг Александр Любимов юм. Жүжигчин, тагнуулчийн хүү Александр Любимов эцэг эхийнхээ авьяасыг гарцаагүй өвлөжээ. Улс орны хамгийн нэрд гарсан сэтгүүлчдийн нэг тэрбээр телевизд “Взгляд” нэвтрүүлгийг анх хөтлөх болсон юм. Энэ нэвтрүүлгийг 1980-аад оны төгсгөлд эфирээр цацаж эхэлснээр дотоодын радио, телевизд бяцхан хувьсгал хийж, зөвлөлтийн телевизд шинэ өнгө аяс, урд мэдэгдээгүй хэлбэрийг нэвтрүүлсэн. “Телевизийн эфирийн эгдүү хөдөлгөсөн” залуу сэтгүүлч ажил хөдөлмөрийнхөө гарааг Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио буюу тэр үед нэрлэж байснаар “Москвагийн радиогоос” эхэлсэн юм. Александр Любимов 1980-аад оны дундуур Москвагийн улсын их сургуулийн олон улсын харилцааны их сургуулийг дүүргээд гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн скандинавын орнуудын хэлтэст ажиллажээ. Радио тэр үед гайхалтай ардчилсан байгууллага байсан гэж Александр ярьж байна. Яагаад тэр вэ? Өрнөдийн хөрөнгөтний хэвлэлд мониторинг хийх нь бидний давхар хийдэг ажлын нэг байсан. Ийм нөхцөлд Пятницкийн гудамжны энэ алдартай байшинд биднийг бусдаас онцгой болгож байсан эрх чөлөө бий болж байсан гэж Александр Любимов ярив. Миний хувьд үнэхээр гайхалтай цаг үе байсан. Ийм байж болно гэж би ер бодоогүй. Тухайлбал дани хэлээр үйлдвэрчний эвлэлийн хурал болж байсан зэрэг юм. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн эфирт “ЗХУ-ын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга” гэж даниар хэлэх боломжгүй тул “намын удирдагч” гэж хэлж байв. Зөвлөлтийн хүмүүст энэ ер бусын эр зориг байсан. Тэр үед радиод ер бусын уур амьсгал ноёлж байлаа. Тухайлбал эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, туурвиж үүний төлөө бүр мөнгө төлдөг байсан. Бид өрнөдийн сонин уншиж, хөрөнгөтний радио сонсож, янз бүрийн байр суурийг харьцуулах боломжтой байлаа. Үнэхээр гайхалтай. Мэргэжлийн хувьд өсөж, дэвжихэд сайхан үе байсан гэдгийг хэлэх байна. Зөвлөлтийн цагдан хорилт үг бүрийг, аялгын эргэлт бүрийг хянах аргагүй байсан. Энэ дотоод ухамсараар биднийг илүү чөлөөтэй болгосон гэж Александр Любимов үргэлжлүүлэн ярив. Өөр нэг чухал зүйл юу вэ? гэхээр Улс төрийн товчооны мэдэгдэл, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг тэр үеийн зөвлөлтийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүрэн эхээр тавьдаг байсан бол зөвхөн Гадаадад нэвтрүүлэг цацдаг радиогийн эфирээр найруулсан хувилбараар дамжуулахыг зөвшөөрдөг байсан юм. Тэр үед энэ ер бусын эрх чөлөө байлаа. Леонид Брежневийн илтгэлийг найруулж, яаж болох билээ? Товчилж, найруулахгүй бол гадаадын сонсогчид юу ч ойлгохгүй байсан.
Янз бүрийн орны сонсогчид ЗХУ-ыг их сонирхож байгааг би радиод ажиллахдаа мэдэрдэрдэг байв. Тэр үед “Москвагийн радио” нь гадаадын сонсогчдын хувьд “төмөр хөшигний цаана” юу болж байгааг мэдэх мэдээллийн цорын ганц эх сурвалж байсан гэж Александр Любимов ярилаа.  Бид радио сонсогчдын захидалд ямагт хариулж, тэдний хөгжмийн захиалгыг биелүүлдэг байв. Тэдэнд орчин үеийн хөгжим их таалагддаг байсан тул бид эфирээр рок-н-ролл, рок хамтлагийн дуу бичлэг явуулдаг байлаа. Тэр үед ЗХУ дотор нэвтрүүлэг цацдаг радио, телевизд ийм хөгжим дамжуулахыг эрс хориглосон байсан. Бид байнга ийм хөгжим явуулдаг байлаа. Манайд цагдан хорилт үнэхээр бага байсан байх. Гадаадад нэвтрүүлэг цацдаг радио 80 жилийн хугацаанд домог, яриа хуримтлуулсан гэж Александр үргэлжлүүлэн ярьж байна. Хамгийн алдартай нь Рустад тохиосон түүх юм. Германы нисэгч 1987 онд Улаан талбайд газардсан 20 жилийн өмнөх үйл явдлыг олон хүн сайн тогтоосон ч, энэ үйл явдлын гэрчлэх нарийн баримт зарим талаар ялгаатай байдаг. Тэр нь ч сонирхолтой. Миний ажил нэгт нэг нөхөр бид хоёр энэ түүхийн гэрч төдийгүй, үйл явдалд шууд оролцсон юм гэж Любимов дурсаж байна. Бид нисэх онгоц хараад, нэмж шагнал авах сайхан боломж гэж бодсон хэрэг.  Би тийш гүйгээд шар айрагны мөнгө олоодохоё. Харин чи миний оронд жижүүр хийгээрэй гэж миний ажил нэгт нөхөр хэллээ. Тэгээд тэр Улаан талбайд очсон юм. Түүнийг хэргийн газар очиход, Улсыг Аюулаас хамгаалах Хорооны ажилтнууд Рустыг бүсэлсэн байв. Бид бүх үйл явдлыг дамжуулж, мэдээж хэрэг шагнал авсан. Дараа нь “Москвагийн радио” энэ мэдээг дэлхий дахинаа дамжуулснаар гадаадын нисэх онгоц Улаан талбайд газардсан баримтыг уламжиллаа хэмээн шуугиан дэгдсэн. Үүний төлөө биднийг ЗХУ-ын Улсын теле радиогийн дарга дуудсан юм. Бидний хувьд тэр хүн ямар нэг асар том цайзад суудаг “аймар мангас” шиг санагдаж байлаа. Манай удирдлага биднийг энэ өдөөн хатгалгын хамсаатан эсвэл гурван рублийн шагнал авах хүсэлд хөтлөгдсөн тохиолдлын гэрч эсэхийг ойлгохыг оролдож байсан гэж би бодож байна. Бид шагнал авахын тулд энэ үйл явдлыг дамжуулснаа нуугаагүй, тэд ч үүнд итгэсэн. Харин дарга ямар нэг сөрөх тагнуулын газар шар айрагны хэд гурван төгөрөг олохын төлөө тэр үйл явдалд оролцсныг хэлсэн байх… Александр 1987 оноос телевизд ажиллаж байна. Тэрээр одоо “Вести” улсын телевизийн сувгийн удирдлагын нэг юм. Зөвлөлтийн үед гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод тавьдаг бүх цагдан хорилтыг үл харгалзан Пятницкийн гудамжийн байшингийн уур амьсгал бүтээлч, бүр эрх чөлөөтэй байсан. Сэтгүүл зүйн авьяасыг хөгжүүлэхэд энэ олон талаар таатай орчин байсан.
“Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ой тохиож байна. Радио компани ойгоо тохиолдуулан гадаадад орос хэлээр нэвтрүүлэг цацдаг бүх радиог нэгтгэхээр шийдсэн юм. Бид 11-р сарын эхэнд орос хэлээр нэвтрүүлэг цацдаг олон улсын анхны наадам зохион байгуулна. Та бүхнийг Москвад хүлээж байна.
<сонсох>