Орос улсын Сбербанк Саяно-Шушены усан цахилгаан станцыг сэргээн засварлахад 5 жилийн хугацаатай 20 тэрбум рублийн зээл олгож байна. Зээлийн эхний хэсэг болох 10 тэрбум долларыг дурын хугацаанд “Рус Гидро” компанид олгоно гэж тус банкны тэргүүн Герман Греф уламжиллаа. Орос улсын томоохон станцад 8-р сарын 17-нд осол гарсан юм. Тус станцын машины барилгад ус цутгаж, 10 гидро агрегатын 3-ыг сүйтгэсэн байна. Далан, усан сангийн их бие сүйдээгүй ажээ. Мэргэжилтнүүдийн тооцсоноор станцыг 5 жил сэргээн завсарлах бөгөөд 40 тэрбум рубль шаардлагатай юм. Ослын үеэр 75 хүн амь үрэгджээ.