Орос улсын байгууллагын түшмэдийн орлогыг шалгана. Яам, тамгын газруудад түшмэдийн гаргасан өмч хөрөнгийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд хяналт тавих тусгай албад байгуулна. Татварын байгууллагын танилцуулсан захидал бүхий мэдээлэлд тулгуурлан түүвэрлэн шалгана хэмээн Кремлийн захиргааны тэргүүн Сергей Нарышкин сэтгүүлчдэд уламжлав. Авилгалтай тэмцэх хүрээнд ийм арга хэмжээ авч байна. Ерөнхийлөгч Д.Медведев үүнийг Орос улсын нэг гол асуудал хэмээн нэрлэсэн юм.