0Орос улстай хамтарснаас өөр пуужингийн системийг Москва сайшаахгүй. Оросын Жанжин штабын дарга Николай Макаров Берн хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем дэлхийг хамарсан байхаас гадна хамтарч байгуулах ёстой гэж генерал тэмдэглэв. Вашингтон хараахан ийм алхам хийхгүй байна гэж тэр хэллээ. Нэг талын төлөвлөгөөгөөр америкийн шинэ пуужингийн системийг Кавказд байрлуулахыг Москва эрс эсэргүүцэж байна гэж Макаров хэллээ. Оросын баруун хэсэгт “Искандер” пужин байрлуулахаас татгалзах шийдвэр хараахан гаргаагүй болохыг генерал уламжлав. Чехид радар, Польшид 10 пуужин амдан сөнөөгч байрлуулах төлөвлөгөөнөөс АНУ татгалзсантай холбогдуулан ийм шийдвэр гарах тухай ярьж байсан юм.