Нийгмийн хөгжлийн эрүүл мэндийн яам Орос улсад А/Н1N1 томуугаар хүн нас барсан мэдээг батлахгүй байна. Тус улсын нутаг дэвсгэрт өвчний улмаас хүний амь эрсдсэн ганц ч тохиолдол гараагүй гэж Эрүүлийг хамгаалах яамны дэд сайд Вероника Скворцова Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Шинэ томуугаар нас барсан хэмээн эрдэмтэд үзэж байгаа эмч эмэгтэй зүрхний гажиг, сахарын шижин өвчин хүндэрч, үнэн хэрэгтээ хатгалгаагаар нас барсан байна. Болгараас ирээд удаагүй байсан энэ эмэгтэй А/Н1N1 томуугаар нас барсан тухай Ивановскийн нэрэмжит вирус судлалын хүрээлэнгийн захирал Геннадий Онищенко ням гаригт уламжилсан юм. Орос улс олон арван мянган хүн шинэ томуу туссан тухай мэдэгдсэн байна. Орос улсад шинэ томууны 381 тохиолдол бүртгэгдсэн тухай Улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко урьд уламжилсан юм. Нийгмийн хөгжлийн эрүүл мэндийн яам энэ мэдээллийг баталсан юм.