Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Швейцарид хамтран ажиллах тухай яриа хэлэлцээ хийж, Александр Суворовын Альпын нуруунд хийсэн домогт аян дайны 210 жилийн ойг тэмдэглэнэ. Тэрээр Берн хот орчмын Лон өргөөнд Швейцарийн ерөнхийлөгч Ханс Рудольф Мерцтэй уулзаж, европын аюулгүй байдлын тухай гэрээ байгуулах тухай оросын гаргасан санаачилга, дэлхийн хямарлыг даван туулах арга зам, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, санхүүгийн салбарт хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцэнэ. 1799 онд францын цэргийн эсрэг дайнд уул даван аялсан Александр Суворовын командалсан оросын армийн Альпын нурууны домогт аян дайны 210 жилийн ойн баярыг тохиолдуулан Орос улсын төрийн тэргүүн хоёр орны харилцааны түүхэнд анх удаа Швейцарид айлчилж байна. Д.Медведев Сен-Готард даваанд очиж, орос цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө. Айлчлалын төгсгөлд визийн горимыг хөнгөвчлөх зэрэг багц гэрээнд гарын үсэг зурна.