Орос улс болон АНУ стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ Гэрээний тодорхой үзүүлэлтийг хэлэлцэж эхэлнэ. Үйлчлэх хугацаа нь 12-р сард дуусах өнөөгийн гэрээг шинэ баримт бичиг орлоно. Шинэ баримт бичигт хоёр орны цөмийн боломжийг өнөөгийнхөөс нэлээд бага түвшинд тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл цөмийн байлдааны цэнэгт хошуу, тээгчийг хорогдуулахаар тусгана. Өнөөгийн гэрээний дагуу талууд тус бүр 6 мянган байлдааны цэнэгт хошуу, 1,6 мянган тээгчтэй юм. Ерөнхийлөгч Д.Медведев болон Барак Обама нар 7-р сард Москва хотноо уулзах үеэр шинэ баримт бичиг боловсруулах завсрын үр дүнг танилцуулсан юм. Тэр үед яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж, шинэ гэрээг 12-р сард бэлэн болно гэдэгт найдаж байгаагаа хоёр орны ерөнхийлөгч тэмдэглэсэн билээ.