ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Орос улсын нэр дэвшигч сонгогдвол өгөхөөр амласан нэмэлт 20 сая долларыг Москва тус байгууллагын төсөвт оруулахаас татгалзах бодолгүй байна. Энэ хөрөнгөөр Орос улс өөрийн гэсэн дэд бүтэц байгуулалгүй хүмүүнлэгийн сонирхосон төслөө хэрэгжүүлэх боломжтой гэж ЮНЕСКО-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Элеонора Митрофанова “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд 9 хүн нэр дэвшсэний дотор Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко байна. Гэхдээ тэр гурав дахь шатны сонгуулийн дараа нэрээ татсан юм. Дөрөв дэх шатны сонгууль өнөөдөр Парис хотод болж байна. Египетийн Соёлын сайд Фарук Хосни энэ албан тушаалд сонгогдож магадгүй байна.